Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

Ээлжит 6-р хуралдаан болов

2017-12-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 27 дахь удаагийн сонгуулийн ээлжит зургаадугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 100%-ийн ирцтэйгээр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 89.8 хувьтай хэрэгжиж аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг "Хангалттай " гэж дүгнэлээ. Мөн тус хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг батлав.
Орон нутгийн 2018 оны төсвийг 40,056,244,6 тэрбум төгрөгөөр баталлаа.
Орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд өгөх Аудитын санал дүгнэлт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайланг соснсож хэлэлцлээ.
Мөн Өндөршил суманд шинээр нэг баг байгуулж аймгийн хэмжээнд 67 багтай боллоо..

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%