Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙГАА МАЛЧДАА ЭРГЭЛЭЭ

2020-01-09

2020 оны 02 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд өөр аймгийн нутгуудад отроор өвөлжиж байгаа малчдаа эргэх ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд зохион байгуулж, ажлын 4 баг ажилласан бөгөөд үүнд сумын ИТХ-ын дарга Н.Батдорж болон багийн Засаг дарга нар, эмч ажиллаж малчдад үзлэг, зөвлөгөө өгч шаардлагатай эм тариагаар ханган ажиллаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нийт нутгаар цас ихтэй, цагаан зудтай, малчид хүнд байдалд өвөлжиж байна. Иймд Тосонцэнгэл сумаас нийт 16 өрхийн суурь мал Архангай аймгийн цахир, хойд урд тэрх, Баянхонгор аймгийн гурван булаг, хар усан даваа гэх нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байна.

Малчидтай уулзахад отрын нутаг өнтэй сайхан байгааг хэлж байлаа. 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%