Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ХОС БИЧИГТЭН АЯНЫ НЭГДҮГЭЭР ШАТАНД ОРОЛЦСОН БҮХ ГЭР БҮЛД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭГЧ БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА

2020-05-22

Хос бичигтэн аяны удирдамжийн дагуу нэгдүгээр шатанд “Миний Монгол-2025” төсөлд хамрагдаагүй анхлан суралцагчид баг бүрдүүлж, баг нь гэр бүлийн гишүүдээс бүрдсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ахлагч нь суралцагч өөрөө байв. Багт эцэг эхийн аль нэг нь заавал оролцож хорио цээрийн дэглэмийг барьж гэртээ, гэр бүлтэйгээ Монгол өв соёл, монгол бичигт суралцаж уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг илэрхийлсэн хамгийн ховор нандин сургаал үг, зүйр цэцэн үгсийг эрэлхийлэн олж бийрийн бичлэгээр бичин бүтээл болгон хаяглаж, сумын ЕБС-иас томилогдсон шалгаруулах комисст хүргүүлэн, “Хос бичигтэн аян group” фэйсбүүк хуудсанд нийтлэж сургууль тус бүр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтсан үзэсгэлэн гаргаж зураг бичлэгийг цахимаар сурталчилж ажиллалаа.

Аянд оролцсон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1, 2 дугаар сургуулийн нийт 19 багт Батламж дурсгалыг гардууллаа.

Шалгарсан багууддаа дараагийн шатанд амжилт хүсье.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%