Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 25 ДАХЬ ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2020-09-14

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 25 дахь жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд нийт 11 хүнд /Т.Бүрэнтөгс, Г.Батбаяр, С.Оюунбилэг, Д.Гүнчинсүрэн, Б.Жавзансүрэн, Г.Раднааханд, Л.Батсайхан, Л.Загдрагчаа, Г.Батжаргал, Д.Өнөрцэцэг, Ж.Бадамсүрэн/ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарын бэлэг гардууллаа.


2.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаныхан Засаг даргын дэргэдэх сурагчдын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн тухай ярилцаж, Мөн тэдний дунд “Хэлмэгдүүлэлт ба түүний ойлголт”  сэдвээр Эссэ бичлэгийн уралдаан зарлаж эхний 3 байрыг шалгаруулж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%