Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2022-07-28

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас Иргэний танхимд хуралдаж, хуралдаанд 31 төлөөлөгч оролцохоос 25 төлөөлөгч оролцож 80.6%-ийн ирцтэй хуралдав. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө:

  1. Хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
  2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журмыг батлах тухай
  3. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн гүйцэтгэл
  4. Төсвийн хагас жилийн гүйцэтгэл (ОНХС-ийн ажлын гүйцэтгэл)
  5. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  6. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай
  7. 100-н жилийн ойд бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай
  8. Маруз рашаан амралтын үйл ажиллагааг сайжруулах тухай
  9. Хөрөнгө актлах тухай (Хөрөнгө актлуулах тухай)
  10. Ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох тухай
  11. Тохижилт үйлчилгээний алба ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэн тогтоол болон тэмдэглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажилалаа. 

 

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%