Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

"АРХИГҮЙ ТОСОНЦЭНГЭЛ" АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2023-04-10

Тосонцэнгэл сумын Дархан-Уул, Хайрхан, Улаантолгой, Рашаант, Баян-Улаан, Идэр, Оргих багууд болон Албан байгууллагуудын дунд архи согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "АРХИГҮЙ ТОСОНЦЭНГЭЛ" аяныг 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд эхний байгууллагадаа "АРХИГҮЙ ТОСОНЦЭНГЭЛ" аяны тугаа гардууллаа.

Тус аяны хүрээнд тугаа гардан авсан Багууд болон Албан байгууллагууд нь архи согтууруулах ундааны хэрэглээний сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, сургалт сурталчилгаа зохион байгуулах, иргэдийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж оролцох юм. 

Аяны удирдамж болон хуваарийг хавсралтаас харна уу.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%