Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-04-13

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад Иргэний танхимд эхэлж, хуралдааныг ИТХ-ын дарга Б.Ганбаяр нээж, хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцохоос 24 төлөөлөгч ирж, хуралдаан 77.4 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар дараах 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1.Сумын Засаг даргын 1 дүгээр улирлын тайлан хэлэлцлээ.

2.Аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу Тосонцэнгэл сумын 4 багийн нутаг дэвсгэрээр дайрсан 3675 цэг бүхий 20399.95га талбайг хамарсан газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэн олгохгүй байхаар шийдвэрлэж татгалзсан хариуг хүргүүллээ. 

3.2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор авто замын зурвас газрыг эзэмших тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

4.Сумын төвийн гудамж талбайн өнгө үзэмжийг засаж сайжруулах ажлын төлөвлөгөөг баталлаа. 

5.Сумын сүлд дуу батлах тухай асуудлыг ажлын хэсэгт чиглэл өгөн дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар хойшлууллаа.

6.Хоршоо дэмжих сангийн хорооны төсөл сонгон шалгаруулах хурлын товыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тогтоолоо. 

7.”Дэлгэрэх” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг баталлаа.

8.Ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

9.Орон нутгийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлээ.

10.Хөрөнгө актлах тухай асуудлыг хэлэлцэн аймгийн ИТХ болон Орон нутгийн өмчийн газарт уламжиллаа. 

11.Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл авах тухай асуудлыг хэлэлцэн аймгийн ИТХ-д уламжиллаа. 

12."Тосон-Очирт хайрхан" ОНӨААТҮГ нөхцөл байдлын танилцуулга хийлээ.

13.Модны зам тээвэрлэлтийн талаарх асуудлыг хэлэлцэн сумын Засаг даргад чиглэл хүргүүллээ. 

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%