Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН 7 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2023-10-25

       2023 оны 10 сарын 13-аас10 дугаар сарын 24-ны хооронд Тосонцэнгэл сумын 7 багийн иргэдийн нийтийн хурал боллоо.
      Багийн иргэдийн нийтийн хурлаар Багийн засаг дарга нар 3-р улиралд хийсэн ажлаа тайлагнаж иргэдийн санал хүсэлтийг аван өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад тулгамдсан ажлуудаа хэлэлцлээ.
        Багийн хуралд сумын  ИТХ-ын дарга Б. Ганбаяр  Засаг дарга Л. Одонтуяа, Засаг даргын орлогч Д. Мөнхцэнгэл, Санхүүгийн албаны дарга Т. Гэрэлмаа, Газрын даамал Р. Сэрээтэр, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Б. Отгонсүрэн, Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Нямжанцан, Завхан аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нямхүү, Сум дундын цагдаагийн албан хаагчид оролцон цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэн сумын 100 жилийн ойн хандивын зарцуулалтын талаар дэлгэрэнгүй тайлан тавив.
   Рашаант багийн иргэдийн нийтийн хурлаар иргэд Рашаант багийн ойн сангаас Аж ахуй нэгжүүдэд тусгаарлалт хийлгэхгүй байх саналыг  сумын ИТХ-д уламжиллаа. 
   Мөн багуудын хуралдааны ирц хангалтгүй байгаад дүгнэлт хийж цаашид анхаарч ажиллахаар болов.
 
 
ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИТХ-ЫН  АЖЛЫН АЛБА
 
 
 
 
 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%