Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

"БИД ИРЭЭДҮЙН ХУУЛЬ САХИУЛАГЧИД" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-26

     

       Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүх шинжилгээний хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар бүрэн дунд сургуулиуд болон Тосонцэнгэл МСҮТ-ийн оюутан, сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, тэдгээрийн оролцоог идэвхжүүлэх, хамт олонсог байдлыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбар хуулиудыг таниулах, хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоо чиг үүргийг сурталчлах зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд дэвжээ тэмцээн зохион байгууллаа.                                                                                

    Тэмцээний шүүгчээр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Ганбаяр, Сум дундын прокурорын газрын ерөнхий  прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Баасанжав, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь  Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Ж.Даваадорж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, Ахмад Б.Лхагвазагд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б. Гүнчин-Иш нар шүүн явууллаа.

 

Дэвжээ тэмцээний 1-р байранд Ерөнхий боловсролын II-р сургуулийн  "МӨРЧ" баг

                           2-р байранд Ерөнхий боловсролын I-р сургуулийн "ЦАГААН ШОНХРУУД" баг

                          3-р байранд Ерөнхий боловсролын I-р сургуулийн"ШУДАРГА ЁСНЫ ЭЗЭД" баг тус тус шалгарлаа.

     Уг тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ба аварга болсон багт шилжин явах цомыг хадгалуулж. Дараалан гурван удаа түрүүлж цом авсан сургуульд дурсгал болон үлдэх юм. Нийт 3 сургуулиас 8 баг оролцож оролцсон бүх багийн гишүүдэд гарын бэлэг гардууллаа.

     Тэмцээнд оролцсон нийт сургуулийн идэвх санаачилгыг үнэлэн байр эзлүүлж шагнаж урамшуулав.

                                1-р байранд "Ерөнхий боловсролын II-р сургууль" 

                                2-р байранд "Ерөнхий боловсролын I-р сургууль" 

                                3-р байранд "Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв" тус тус шалгарлаа.

        Мөн Хуулийн байгууллагууд өөрсдийн  ажилд хэрэглэгдэх багаж, хэрэгслүүдийн буланг байршуулж оюутан сурагчдад сурталчлан таниуллаа. Тэмцээндээ идэвх санаачилгатай оролцсон нийт багш, сурагч, албан хаагч нартаа талархал илэрхийлье. 

 

 

 

 

         ТОСОНЦЭНГЭЛ СУМ ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%