Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ГХУСАЗСЗ ХУРАЛДЛАА.

2023-11-09

          2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Тус хурлаар ИТХ-ын дарга Б.Ганбаяр 2023 онд ГХУС чиглэлээр Тосонцэнгэл суманд хийгдсэн ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, мөн 2024 онд хийгдэх ажлуудын саналыг салбар зөвлөлийн гишүүдээс авав.  Завхан аймгийн Прокурорын газраас ирсэн мэдэгдлийг салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, мэдэгдлийн дагуу хийх ажлуудыг хэлэлцлээ.

      2023 онд хийгдсэн ихэнх ажлууд нь сумын төвийн ЕБ-ын 1,2 дугаар сургууль, Цэцэрлэгүүдэд камер, гэрэлтүүлэг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажлууд байлаа. Тосонцэнгэл сум нь 2023 онд сумынхаа 7 баг болон бүх байгууллагуудын дунд "Архигүй Тосонцэнгэл" аяныг зохион байгуулж иргэд, олон нийтэд архины хор уршиг, түүнээс гарах эрсдэлүүдийг сурталчлан таниулж ажилласан жил боллоо. 

      

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%