Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

CПОРТЫН 6 ТӨРӨЛТ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-26

Спортын 6 төрөлт нээлттэй тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдөр зохион байгуулагдлаа. Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр, МУЗГ-ын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн Хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд дэвшүүлсэн Эрүүл идэвхтэй амьдрал арга хэмжээ, аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд 2023 оны сумын хөгжлийн төлөвлөгөөний Хөдөлгөөн эрүүл мэнд зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор иргэд байгууллага ААН-ийн дунд Иргэдийн спортын наадмыг үндэсний бөхийн тойргийн барилдаан болон 6-7 насны хүүхдийн барилдаан, ажлын байрны дасгал хөдөлгөөн, олс таталт, ширээний теннис эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан төрөл, сагсан бөмбөг эрэгтэй эмэгтэй, волейбол эрэгтэй эмэгтэй, сумын аврага шалгаруулах шатрын тэмцээн эрэгтэй эмэгтэй болон 11-18 насны хүүхдийн сумын аврага шалгаруулах шатрын тэмцээн гэсэн төрөлүүдээр амжилттай зохион байгууллаа.
Амжилтай оролцож шагналт байр эзэлсэн баг тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье.
Идэвхитэй оролцсон байгууллага, ААН, иргэд та бүхэнд талархал илэрхийлье.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%