Тосонцэнгэл сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд туссаны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны
өдрийн 05 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг удирдамжийн дагуу холбогдох
хяналтын хуудсаар хоол үйлдвэрлэл, орчны эрүүл ахуй, хүүхэд хамгааллын чиглэлээр
төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгжүүд, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын
сургууль, цэцэрлэгүүдэд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 03 дугаар
сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтыг Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг холбогдох хяналтын хуудсаар шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг тодорхойлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний санал боловсруулж холбогдох газруудад ажлын хэсгийн дүгнэлтийг албан тоотоор хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа. Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиласан болно.
Ажлын хүрээнд 4 хүнсний дэлгүүрээс хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн илэрснийг хураан авч, сумын устгалын комисст хүлээлгэн өгч устгуулсан.Үүнд 175 ширхэг, 14 нэр төрлийн 454100 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн байсан болно.
Ажлын хэсгийн ахлагч: Хүнс чанар стандарт, хяналтын Улсын байцаагч Д.Ариунжаргал
Гишүүд: Цагдаагийн ахмад Д.Уужимзаяа, Цагдаагийн ахмад Г.Нямсүрэн, Халдварт сүрьеэгийн их эмч Т.Ундармаа, Халдварт хяналтын ажилтан П.Отгонням, Мал эмнэлгийн тасгийн дарга, Улсын байцаагч М.Нансалмаа, Татварын Улсын байцаагч Ц.Должин, БОХ-Ын Улсын байцаагч М.Дэмбэрэл, нарийн бичгийн даргаар ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн С.Дашсүрэн нар ажиллалаа.