Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXIII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 50 минутад Иргэний танхимд эхэлж, хуралдааныг ИТХ-ын дарга Б.Ганбаяр нээж, хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцохоос 23 төлөөлөгч ирж, хуралдаан 74,2 хувийн ирцтэй эхлэв.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. 2024 оны орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай
2. 2024 оны орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай
3. 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
4. Хөрөнгө актлуулах тухай
5. Ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох тухай