Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ТОСОНЦЭНГЭЛЧҮҮД “ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ АНХНЫ САНХҮҮЖИЛТИЙГ АВЛАА

2024-05-12

"Шинэ хоршоо" хөдөлгөөн амжилттай хэрэгжиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо 2024 оны 5-р сард 13 гишүүнтэйгээр байгуулагджээ.
“Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөжээ. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалсан байна.
Ийнхүү Тосонцэнгэл сумын “Гурван толгодын шим” хоршоо 120 сая төгрөгийн зээл авах гэрээгээ Төрийн банктай байгууллаа.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%