Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит бус 24 дүгээр хуралдаан 2024 оны 06 сарын 04 ны өдрийн 10 цагт сумын Иргэний танхимд 58%-ийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн тогтоолоор "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд хоршоонд олгох газрыг шийдвэрлэв. Мөн Үйлдвэр технологийн парк барих газрын байршлыг шийдвэрлэж, газрыг Төрийн байгууллага буюу Засаг Даргын Тамгын Газрын нэр дээр байхаар шийдвэрлэн баталлаа.
2. 2024 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
3.Орон нутгийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
4.ИТХ-ын хөрөнгө актлах, актлуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж аймгийн Орон нутгийн өмчийн газарт уламжиллаа.
5.Ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэж Орон нутгийн ойн сангаас 4 аж ахуйн нэгжид цэвэрлэгээний ажлын хуваариас, 5-н аж ахуйн нэгжид цэвэрлэгээний огтлолын хуваариас, Сумын Мужааны холбоонд Уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх модны хувиараас мод олгохоор шийдвэрлэлээ.
Хуралдаан 13 цаг 40 минутад өндөрлөв.