Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

Тосонцэнэл сумын ИТХ-ын Анхдугаар Хуралдаан боллоо.

2024-10-25

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН  ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
 
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй эхэллээ. Сумын  ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон хамгийн ахмад төлөөлөгч Б.Даваахүү сумын ИТХ-ын даргыг сонгогдох хүртэл хурлыг даргаллаа. 
 
Сумын  сонгуулийн хорооны нарийн бичгийн  дарга С.Дашсүрэн сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай мэдээллийг өгөв.
 
Ингээд 29-н Төлөөлөгч энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардлаа. 
Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа бүрэн хэлэлцэж ИТХ-ын даргад  Төлөөлөгч  Д.Самдансүрэнг сонгож, Төлөөлөгчдийн олонхийн саналаар Сумын засаг даргад Төлөөлөгч Т.Бямбарагчааг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
 
 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%