Тосонцэнгэл сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний танхимд 96 хувийн ирцтэйгээр хуралдаж 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Энэхүү хуралдаанаар сумын ИТХ-ын ээлжит III хуралдаанаар шийдвэрлэгдсэн 2025 онд ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллахад зарцуулагдах 32 сая төгрөгийг камержуулалт, хууль сурталчлах, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, сумын төвийн замд тэмдэг тэмдэглэгээ нэмэгдүүлэх гэх мэт ажлуудад зарцуулахаар шийдвэрлэв.