1.ИТХ-ын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.
2.Утаат тамхи болон Электрон тамхины борлуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.
3.ИТХ-ын бодлогын хороодыг хуралдуулах, хороодын 2025 оны төлөвлөгөөг батлуулах тухай хэлэлцэж 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагт Нутгийн удирдлага, хууль эрх зүй, хүний эрх, нийгмийн бодлогын хороо, 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагт Хүнс хөдөө аж ахуй, ногоон хөгжил, байгаль орчны бодлогын хороо, 01 дүгээр сарын 24-ны өдрийн 15:00 цагт Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот байгуулалт, эдийн засгийн бодлогын хороодыг тус тус хуралдуулах шийдвэрийг гаргалаа.