
Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хамтран орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайлах бололцоог сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж буй "Бид эмэгтэйчүүд" чуулга уулзалтад аймаг, сумдын ИТХ-ын 800 гаруй эмэгтэй төлөөлөгчид оролцов.

Тосонцэнгэл суманд 2024 оны ИТХ-ын сонгуулиар 2 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон бөгөөд тус чуулганд оролцлоо.
Чуулга уулзалт 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
